Бороо
1 min readMay 8, 2020
Сааралтан бараах үүлсээс дуслах бороо чи
Сэтгэлийн гунигийг минь угаахаар ирэв үү?
Уйтгар гунигийн үнэр нэвт шингэчихсэн надад
Уг борооны тааламжит үнэр ч үнэртсэнгүй
Газарт манан будан татаж бүүдийн үзэгдэх нь
Гагцхүү миний бодлын хөшигтэй адилхан юм
Өнөөдөр тэнгэр бүрхэж, саарал үүлсээ явуулж байгаа нь
Өөрийг минь гунигаа хуваалц гэсэн юм болов уу даа…
(Бороонд тайтгарсан бодлын ноорог) 200509.06:42